Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг НҮҮРСНИЙ ХУЛГАЙН хэрэгт сэжиглэн СААТУУЛЖЭЭ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-12-09

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнөөдөр үүрээр саатуулжээ. Тэрбээр 2017 оноос эхлэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад Засгийн газраас энэ оны аравдугаар сард тус компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллах болсны дараагаас чөлөөлөгдсөн юм. Түүнийг АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн тухайгаа өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд 48 цагийн хугацаатай саатуулжээ. Дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.