“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс гаргаж түүхэн дээд амжилт үзүүллээ
Үйл явдал
/
2022-12-10

Эрдэнэс Тавантолгой ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдон компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ачилт борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

2022.12.07-ны өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс тээвэрлэлээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан  хамгийн өндөр  түүхэн дээд үзүүлэлт юм. 

Компанийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт гарган ажилласан нийт уурхайчид, тээвэрчиддээ талархал дэвшүүлье.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.78.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.