"Чингис хаан" одонг хүртэх эрхмийг маргааш зарлана
Үйл явдал
/
2022-11-21

 Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ пүрэв гарагт болно. Энэ өдөр төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг  Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоосон билээ.Тус шагналыг өнгөрсөн жил олголгүй өнжсөн.

        2022 онд “Чингис хаан” одонг  ямар эрхэм хүртэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр тус одонг Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан болон АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфорд нарын нэгийг хүртэнэ гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар бид Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга  Ө.Золбаяраас тодруулахад "Чингис хаан одонг хүртэх эрхмийг маргааш манайх зарлана. Одоогоор бидэнд хэнд өгөх талаарх мэдээлэл ирээгүй байна" гэлээ.

 “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын Гуравдугаар зүйлийн 2-т “Чингис хаан” одонгоор шагнагдах хамтлаг, иргэн, хуулийн этгээдийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс өмнө 10 хоногийн дотор олон нийтэд зарлах ёстой хэмээн заасан байдаг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.