“ӨРГӨӨ” амаржихынхан НЯРАЙН ЦОГЦОС СОЛЬЖ явуулсан байжээ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-12-13

Сүүлийн үед ууган төрөх “Өргөө” амаржих газрын удирдлагууд, эмч ажилчидтай холбоотой хэл ам, маргаан тэмцэл намжихгүй байна. Нэг хэсэн М.Энхцэцэг эмч чухам сайн эмч байсан гэж маргаан дагуулж байсан уг эмнэлгийн хамт олон төрөх гээд ирсэн жирэмсэн эмэгтэйг хайхрахгүй, төрөх болоогүй байна гэж хэлээд дөлж зугтсаар байгаад олон цаг өвдсөн эхийн ураг нь хэвлийдээ бүтэж амьгүй төрсөн золгүй явдал болсон.

Бид ар гэрийн гомдлын дагуу тодруулахаар “Өргөө” амаржих газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Батболд захиралтай утсаар холбогдоход “Наад зүйлээ Эмчилгээ эрхэлсэн орлогчоос асууж болно” гэв. Тэр дагуу эмчилгээ эрхэлсэн орлогч С.Мөнхзул руу нь холбогдоход “Ар гэртэй нь ярьчихсан. Манайх энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Хэвлэлд яриа өгөхгүй” гээд утсаа тасалсан юм.

Олон цаг өвдсөн ч аз дутаж амьгүй төрсөн урагийг ар гэрийнхэн нь хүн ёсоор хөдөөлүүлэхээр “Өргөө” амаржих газарт хандахад ургийн амьгүй цогцосыг өөр ар гэрт өгчихсөн байсан аж. Улмаар хотоос гараад нутаглуулах гээд явж байх замд нь буцаан авчирч сольж өгсөн тухай эх сурвалж мэдээллээ. Төрөхөөр очсон жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж чадаагүй, улмаар амь нярайн цогцосыг өөр хооронд  нь сольсон эмч, эмнэлгийн ажилтнууд нь хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.234.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.