Хэсгийн ахлагчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2022-11-30
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баяр тохиож буй. Уг ойг тохиолдуулан нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын хэсгийн ахлагч нарын дунд “Хэсгийн ахлагчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Уг зөвлөгөөний зорилго нь хэсгийн ахлагч нарт угаарын хийн хордлогоос иргэдийг хамгаалах ажлын хүрээнд агаар бохирдуулагч эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг цаг тухай бүрд нь арилгуулж, хамтын ажиллагаагаа сайжруулахад оршиж байгаа юм.
Зөвлөгөөнийг нээж дүүргийн ЗДТГ-ын дарга П.Баянбаатар үг хэлсэн бөгөөд төр, иргэн хоёрын гүүр болоход хэсгийн ахлагч нарын үүрэг маш чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.
Үүний дараа Гэр хороолол бүхий айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих, гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсан арга хэмжээний танилцуулгыг ОБХ-ийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Т.Түмэннасан хийсэн бол дүүргийн Цэргийн штабыхан 2022 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба, Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаах тухай мэдээлэл, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаарх ойлголтыг өгч, цаг үеийн холбогдолтой мэдээ, мэдээллээр хангалаа.
Дараа нь дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул "Хороодын анхан шатны мэдээллийн чанарыг сайжруулах асуудал", ЧД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд дарга Т.Цэвээндорж "Гэмт хэргийн талаар төлбөртэй мэдээлэл авах жишгийн талаар", цагдаагийн I хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн "Хөршийн хяналтын бүлэг"-ийг эрчимжүүлэх, "Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээлэл"-ийг хийлээ.
Үүний дараа үр бүтээлтэй, сайн ажилласан хэсгийн ахлагч нарыг шагнаж урамшуулав.
Зөвлөгөөнд дүүргийн хэлтэс албадын дарга нар болон хороо хариуцсан мэргэжилтнүүд, 186 хэсгийн ахлагч хамрагдлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.71.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.