“Асуудал, шийдэл” ур чадварын тэмцээнд чингэлтэй дүүргийн нийгмийн ажилтнууд дэд байр эзлэлээ
Үйл явдал
/
2022-12-13
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын мэргэжлийн Нийгмийн ажилтны нийгэмлэг хамтран нийслэлийн 9 дүүргийн хороодын Хамтарсан багуудын дунд “АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ур чадварын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ оны “АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ур чадварын тэмцээнд тус дүүргийн хороодын Хамтарсан багийн нарийн бичгийн дарга буюу Нийгмийн ажилтнуудын баг нийслэлийн 9 дүүргээс 2 дугаар байр эзэлж, илтгэлийн уралдааны дэд байранд тус дүүргийн 13 дугаар хорооны Нийгмийн ажилтан Т.Энх-Амгалан, шилдэг Нийгмийн ажилтнаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Гэр бүл хариуцсан мэргэжилтэн Ц.Шүрэнцэцэг нар тус тус шалгарч амжилттай оролцоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.150.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.