Баярлалаа Багануур ХK
Үйл явдал
/
2022-10-31

Өчигдөр, өнөөдөр Төв аймгийн хойд болон зүүн талын сумдын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас Улаанбаатраас зүүн аймгуудыг чиглэсэн А0501 замд халтиргаа гулгаа үүсэн зорчих хөдөлгөөнд эрсдэл үүсээд байна. Тиймээс Улаанбаатар-Хэнтий, Улаанбаатар-Сүхбаатар, Хэнтий-Улаанбаатар чиглэлийн хүн тээврийн 3 автобус шөнийн цагаар замаа үргэлжлүүлэх боломжгүй болж, Багануурт саатаад байна. Эдгээр 3 автобусанд зорчиж буй иргэдийг Багануур ХК-ийн Уурхайчин спорт цогцолбортоо буудаллуулан ор дэвсгэрээр ханган хонуулж байна. Гурван автобусны 125 зорчигчийн 70 нь Уурхайчин спорт цогцолборын зааланд байрласан. Үлдсэн хүмүүс нь Багануур дүүрэгт байдаг төрөл садангийн айлуудаа зорьсон байна.

Замын эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалан Уурхайчин спорт цогцолборт хонож буй иргэдэд шаардлагатай гудас хөнжил гэх мэт зүйлийг Багануур ХК-ийн Гамшгаас Хамгаалах Штабын бэлэн байдлын агуулахаас хангаж, даарч хөрсөн зорчигчдод Багануур ХК-ийн үйлдвэрийн эмч нар анхан шатны эрүүл мэндийн үзлэг хийлээ. Зорчигчдын биеийн байдал хэвийн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.198.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.