Их хэмжээний орсон цасыг цэвэрлэхээр бэлэн байдалд ажиллаж байна
Үйл явдал
/
2022-11-01
Багануур АЗЗА ТӨХК нь 10-р сарын 29-30 ний өдрүүдэд 16 хүний бүрэлдэхүүнтэй тусгай зориулалтын 5 техник тоног төхөөмжөөр Багануур Налайх, Багануур Хэнтий аймгийн хот хооронд зорчих замын халтиргаа гулгаатай ихтэй өгсүүр газар бодис цацаж, цасыг цэвэрлэн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
 
Багануур тохижилт ААТҮГ нь 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд нийтийн эзэмшлийн зам талбайд нийт 40 үйлчлэгч зам талбай, явган хүний зам болон авто замын цас цэвэрлэгээг хийсэн бол 31-ний өдөр 113 байгууллага, аж ахуйн нэгжүүд байгууллагууд өөрийн эзэмшлийн 50м хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй бөгөөд энэ дагуу цасаа цэвэрлэж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.