Халуун усны үйлчилгээ маргааш нээнэ
Үйл явдал
/
2022-11-05
Дүүргийн 4-р хороонд халуун усны шинэ байр ашиглалтад орлоо.
Иргэдийн хүсэлтийн дагуу санхүүжилтийг Улсын төсөвт тусгаж, Таван Од констракшн ХХК барилгын ажлыг гүйцэтгэж, дүүргийн хөрөнгө оруулалтаар дотоод тавилга, эд хогшлыг тохижуулан ашиглалтад орууллаа.
Халуун усны байр маргааш буюу 11-р сарын 05-ны өдрөөс үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Нээлтийн үеэр ахмад настан, хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм байна.
Ашиглалтад орсон нийтийн халуун ус нь саун, душ, үсчин зэрэг үйлчилгээг хамгийн хямд үнээр үзүүлэх бөгөөд ашиглалт хамгаалалтыг ЖДҮД төв хариуцан ажиллах юм.
Халуун ус Даваа гарагаас Ням гарагт өглөө 10:00 цагаас 22:00 цаг хүртэл ажиллах юм.
Шинэ халуун усны байртай болсноор дүүргийн 4-р хорооны иргэд тав тухтай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчинд үйлчилгээ авах боломж бүрдлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.165.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.