Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Үйл явдал
/
2022-11-18

Өнөөдөр  Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 116 жилийн ой тохиож байна.

Д. Нацагдорж нь 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар тайж Дашдоржийн гэрт төрсөн түүхтэй.

Д. Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцаж тэрээр Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байжээ.

 

Уран бүтээл:

Түүний бүтээлүүд “Учиртай гурван толгой”-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт “Миний нутаг”-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байсан юм.

  

Энэ өдрийг тохиолдуулан “Миний нутаг” яруу найргийн наадам Соёлын ордонд 17:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд яруу найраг сонирхогч иргэд, хөдөлмөрчид та бүхнийг урьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.