Хэрлэн голыг хамгаалах ажлыг эхлүүлж байна
Үйл явдал
/
2022-12-01
Монгол улсын томоохон гол мөрний нэг төдийгүй Хэрлэн гол нь газарт түүх, археологийн олон мянган олдвор, үнэт өв түүний сав газарт хадгалагдан байдаг билээ.

Хэрлэн гол нь Хэнтийн нуруунаас эх аван Багануур дүүргийн зүүн хилээр 20 гаруй км урсан өнгөрдөг бөгөөд Дунд, Баруун байдлагын гол, Нарийний гол, Хуцаагийн гол, Хужиртын гол цутгадаг юм.

Хэрлэн голын сав газарт Хэнтий, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод аймгууд багтдаг ба Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хэрлэн голыг хамгаалах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг БОАЖЯ, холбогдох агентлаг, аймаг, дүүргийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан талаар өмнө уншигч та бүхэнд мэдээлж байсан билээ.

Тэгвэл дээрх ажлын хүрээнд Багануур дүүргийн Хэрлэн голыг хамгаалах ажлын хэсэг анхны хурлаа зохион байгууллаа. Хурлаар:

 

  • Хэрлэн голын дагуух зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн заагийг тогтоож, тэмдэгжүүлэх, бүсийн дэглэмийг тогтоох саналыг судалж боловсруулах,
  • “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Хэрлэн голын сав газарт мод тарих газрын байршил сонгох, нэгдсэн төлөвлөгөө гаргах,
  • Хог хаягдал, малын сэг зэм, өтөг бууцнаас үүсч болох хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах, эрчимжүүлэх, цэвэрлэх, хяналт, хариуцлагыг чангатгах,
  • Хэрлэн цэвэр усны станц, цэвэрлэх байгууламжийн технологийн шинэчлэлийг яаралтай хийхУсны сан бүхий газрын
  • Хөрс бохирдуулагч нүхэн жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авах, стандартын шаардлага хангасан эко ариун цэврийн байгууламж байгуулах ажлыг төлөвлөх
  • Цутгалан гол, горхи, булаг шандны эхийг хашаажуулж, хамгаалах
  • Эрэг, дивиз орчмын газрын эвдрэл, байгаль орчныг нөхөн сэргээх, ашигт малтмал зөвшөөрөл, лиценз, газар эзэмшигч аж ахуйн нэгж, хувь иргэн, малчдын талаарх судалгааг нарийвчлан гаргах зэрэг асуудлыг тусган баталлаа.

Төлөвлөгөөг Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд 2023 оны үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөнд тусгах саналыг хүргүүлэхээр болов.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.35.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.