Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангахыг үүрэг болголоо
Үйл явдал
/
2022-12-08
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 50 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа.

Нийт 50 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-14, зөрчлийн шинжтэй-36 дуудлага бүртгэгджээ. Мөн 16 хүн эрүүлжүүлэгдэж, 11 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Иймд иргэдийг Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн  хэрэгсэл жолоодохгүй  байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛООС 151 ИРГЭНИЙГ АВРАВ

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Батжаргал: “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 151 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан” гэв.  

Цас их хэмжээгээр орж халтиргаа гулгаа ихэссэнтэй холбогдуулан холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах, баталгаагүй замаар зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 

МОНГОЛ УЛСАД НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
ИТХ-ААС 5 ТОМООХОН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ИТХ-ын ажлын албаны дарга Г.Гансэлэм: Монгол улсад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд дүүргийн ИТХ-аас Мини парламент, Чадварлаг төлөөлөгч-2022, Үнэ цэнд суурилсан манлайлал, Шатрын аварга шалгаруулах тэмцээн, Хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулсан байна.

2022 ОНД ХЭРЭГЖИЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 91.4 ХУВЬТАЙ БАЙНА

Засаг даргын орлогч Б.Балжинням: “2022 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явцын мэдээллийг танилцууллаа.2022 онд 47 төсөл арга хэмжээ тендер сонгон шалгаруулалт зарлагдахаас 43 ажлын гүйцэтгэгч шалгарч  91,4%-тай. 2 ажил тендер нээх хугацаа болоогүй, 2 ажlын үнэлгээ хийгдэж байна”  гэлээ.

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 96 ХУВЬТАЙ БАЙНА

Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээллийг ЗДТГ-ын ТНААХ-ийн дарга Д.Дэмчигжав танилцууллаа. Дэд бүтцийн байгууллагууд 96.9 хувьтай, төсөвт байгууллагууд 95.2 хувьтай байна. Мөн цас цэвэрлэгээний мэдээллийг танилцуулсан юм.

ЭНЭ САРЫН 09, 10-НД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Багануур дүүргийн Цаг уурын өртөөний дарга Х.Энхчимэг: “Энэ сард агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу цас орох төлөвтэй байна. Агаарын температур Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас бага зэрэг дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэж болзошгүй байна” гэлээ.

МАЛ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

Дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа: “Монгол Улс жил бүрийн арван хоёрдугаар сарын 7-ноос 17-ны хооронд улс орон даяар малын тооллого зохион байгуулдаг. Энэ дагуу 2022 оны жилийн эцсийн мал тооллого өнөөдөр /2019.12.07/ эхэлж байна

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.” гэлээ

ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ХЭВИЙН, НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй гэдгийг хэллээ. Мөн дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм.

-Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх.
-Он дуустал үлдэж байгаа хугацаанд дүүрэг болон орлого бүрдүүлэгч байгууллагууд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх.

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах. 

-Байгууллагууд 2022 онд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж ажиллах.

-Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, нийгмийн хэв журам, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах.

-Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журам сахиулах, бэлэн байдлыг хангах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих.

-Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд “Шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахдаа төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх,

-Дүүргийн ИТХ-ын ээлжит 19-р хуралдаанаар хэлэлцэх асуудлыг өргөн барих, хурлын бэлтгэл ажлыг холбогдох байгууллагууд хангаж ажиллах

-Мал тооллогын ажлыг хугацаанд нь сайтар зохион байгуулах,

-Байгууллагууд Засаг даргын 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналыг хугацаандаа ирүүлэх 

-Байгууллагууд Засаг даргын 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналыг хугацаандаа ирүүлэхийг тус тус үүрэг болгов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.165.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.