Мал тооллого эхэллээ
Үйл явдал
/
2022-12-09
Монгол улсын Статистикийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу өмчийн бүх хэлбэрийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 7 өдрөөс эхлэн 17 өдрийг дуустал орон даяар зэрэг явуулдаг.
Үүний хүрээнд дүүргийн Засаг даргын А/339 дүгээр захирамж гарч, Засаг даргын орлогч Б.Балжинням-аар ахлуулсан Тооллогын комисс байгуулагдаж тооллогын ажил эхлээд байна.
ХАА-н салбар нь манай улсын эдийн засгийн 13 хувь, ажиллах хүчний 26 хувийг бүрдүүлдэг үндсэн салбаруудын нэг юм. 1961 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа мал, тэжээвэр амьтдын мэдээлэлд үндэслэж, төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулж, мөн малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн суурь мэдээлэл болдог.
Малтай өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг мал, тэжээвэр амьтдын тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.178.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.