“Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай төрийн алба” аян амжилттай зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-11-26

Аяны хүрээнд “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын сургалт”-ыг “Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сан”-ийн тэргүүн Ц.Бүжидмаа, Ц.Алтанзагас нарын багш зохион байгуулж, төрийн албан хаагч 55 эмэгтэй оролцлоо. Мөн илтгэлийн уралдаанд 21 байгууллагын 42 албан хаагч оролцож, шилдэг 6 илтгэлийг агентлаг, байгууллагын дарга нар төрийн албан хаагч нарт танилцуулсан.

Төрийн байгууллагын дунд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд 52 багийн 400 гаруй албан хаагч, “БАТАК” урлагийн арга хэмжээнд 8 байгууллагын 40 албан хаагч оролцож, шилдэг 3 байгууллагыг шалгарууллаа.

Төрийн жинхэнэ албанд шинээр томилогдон ажиллаж байгаа албан хаагчдын тангараг өгөх ёслолын үйл ажиллагаанд 9 төрийн албан хаагч тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.60.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.