"Хоол үйлдвэрлэлийн уламжлал ба иноваци-2022" уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-12-06

Булган аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн онцлогтой брэнд хоол шалгаруулах, “Хоол үйлдвэрлэлийн уламжлал ба иноваци-2022” уралдаан амжилттай зохион байгууллагдлаа

Тус арга хэмжээнд нийт 11 сумын 8 багийн 146 хоол үйлдвэрлэлийн салбарын ажилчид оролцож ур чадвараа сорьсон юм.

Уралдааны тэргүүн байранд:

-МСҮТ-ын багийн хамт олон 1-р байр,

-Хишиг-Өндөр сумын багийн хамт олон 2-р байр,

-Баян-Агт сум, Сайхан сум, Булган сумын холимог баг 3-р байр,

-Булган сумын 7-р цэцэрлэг, 1-р цэцэрлэг, Нэгдсэн эмнэлэгийн холимог баг тусгай баг тус тус шалгарлаа.

Шилдэг онцлох бүтээгдэхүүнээр:

-7-р цэцэрлэгийн "Гогодтой царцаамаг"

-Сэлэнгэ сумын "Давхараат зуурмагт хавирган бууз"

-Гурван булаг сумын "Таванцулын битүү шөл"

-Баян-Агт сумын "Чацарганатай нэрмэл архи", цагаан төмстэй сүүтэй будаа

- Сайхан сумын " Хонины хосонд хийсэн цагаан тос"

-Баян-Нуур сумын "Гүзээнд хийсэн толгой шийр арвайтай шөл"

-Хишиг-Өндөр сумын "Айраг чацарганатай цэлцэгнүүр

-МСҮТ-ын "Хар модны холтостой" нэрмэл архи, сархигнагны айрагтай хорхог зэрэг бүтээгдэхүүн тус тус шалгарсан байна.

Уралдаанд амжилт гаргасан бүх оролцогч багууд ,тогооч нарт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.173.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.