Аймгийн засаг даргын “шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн биелэлт 86,8 хувьтай хэрэгжлээ
Үйл явдал
/
2022-12-08

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны гүйцэтгэлийн урьдчилсан биелэлтийг ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, хангалттай сайн гэж дүгнэсэн.
Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 108 зорилтын дүнг нэгтгэвэл:
​--Хүний хөгжлийн бодлого бүлгийн 30 зорилт – 87,3 хувь
​-Эдийн засгийн бодлого бүлгийн 23 зорилт – 83,8 хувь
​-Ногоон хөгжлийн бодлого бүлгийн 25 зорилт – 87,8 хувь
​-Засаглалын бодлого бүлгийн 21 зорилт – 86,1 хувь
​-Бүс орон нутгийн хөгжлийн бодлого бүлгийн 9 зорилт – 89,1 буюу 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг 86,8 хувьтай хэрэгжүүлэн ажилласан байна.

Хөтөлбөр хэрэгжүүлэх явцад дээрх үр дүнгүүд гарсан боловч 2023 онд дараах ажлуудад анхаарал тавин ажиллах болно.
1. Төрийн албаны дутагдалтай байгаа мэргэжилтэй боловсон хүчний хангалтыг нэмэгдүүлж, сул орон тоог яаралтай нөхөх арга хэмжээг авах, төрийн албан хаагчдын ёс зүй, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог чангатгах
2. Мөрийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх
3. Эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, хамтын ажиллагаа, хүний нөөцийн асуудлыг нэн түрүүнд анхаарах
4. Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэх, хамрагдалтын хувийг 50-иас дээш хувьд хүргэх
5. Боловсролын салбарын багш, ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, суралцагсдын сурлагын чанарыг ахиулах
6. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, зорилтот өрхийн амьжиргааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх
7. Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх
8. Хог хаягдлыг дахин боловсруулах, түүний менежментийг сайжруулах
9. Тэрбум мод хөтөлбөрийг эрчимжүүлэх
10. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хүнсний үйлдвэрлэлээр орон нутгаа хангах
11. Төрийн цахим үйлчилгээг улам боловсронгуй болгох
12. Гадаад орнуудтай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд, оюутан солилцоог нэмэгдүүлж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх
13. Зураг төсөл нь шаардлагын хэмжээнд бүрэн боловсруулагдсан төсөл арга хэмжээг улс, орон нутгийн төсөв, төсвийн хөрөнгө оруулалтад тусгаж, хэрэгжүүлж байх зэрэг нэлээдгүй ажлуудыг хийхээр төлөвлөж байна.


Өнөөдрийн байдлаар аймгийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайн жилийн биелэлт 86,8 хувьтай дүгнэгдлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.27.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.