Булган , Орхон аймгийн удирдлагууд цаг үеийн асуудлаар санал солилцлоо
Үйл явдал
/
2022-12-09

Хөрш зэргэлдээ 53 км зайнд хил залган оршдог Булган Орхон аймгууд бол мөнхийн хөрш юм. Орхон аймаг, Булган аймгийн нутаг дэвсгэрээс салан тусгаарлагдаж Эрдэнэт хот болон 1974 онд анх байгуулагдаж байсан түүхтэй. Хоёр аймгийн иргэдийн дунд газрын асуудал, түлээ түлш гээд олон асуудлууд байсаар ирсэн. Сүүлийн үед Орхон аймгийн хувьд түлшний хомсдол үүсч хөрш зэргэлдээ сумдаас түлээний мод орж ирэх нь ховордсон тул энэ талаарх хүсэлтээ аймгийн удирдлагуудад тавьлаа. Булган аймгийн хувьд Орхон аймгийн удирдлагуудад хоёр аймгийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйг цохон тэмдэглээд нийгмийн хариуцлагын хүрээнд Жаргалант хүүхдийн зусланг барьж дуусгахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьж, ойрын хугацаанд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр ярилцлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.21.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.