АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган өнөөдөр Булган аймагт айлчиллаа
Үйл явдал
/
2022-12-14

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган өнөөдөр Булган аймагт айлчиллаа.

Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд Элчин сайдыг хүлээн авч албан уулзалт хийсэн бөгөөд уулзалтаар талуудын хэрэгжүүлж буй боловсролын салбарын хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхээс гадна цаашид аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр, Улаанбаатар хотноо албан томилолтоор ажиллаж буй аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ эрхэм Элчин сайдтай цахимаар мэндчилж, Элчин сайд орон нутагт хийж буй анхны томилолтоо Булган аймгаас эхэлж байгаад талархал илэрхийлэн энэ удаагийн уулзалт болоод талуудын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд амжилт хүсэж, үг хэлсэн юм.

Элчин сайд Р.Буанган нь өнгөрсөн 10 дугаар сард АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон бөгөөд тэрээр АНУ-ын дипломат албанд 20 гаруй жил ажилласан, Энэтхэг-Номхон далай, Зүүн хойд Азийн бүс нутаг, олон нийтийн харилцааны асуудлаар мэргэшсэн, Ази, Африк, Европ, Ойрх Дорнод дахь АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газруудад ажилласан, Төрийн департаментад удирдах албан тушаалыг удаа дараа хашиж байсан туршлагатай юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.196.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.