ОХУ-с 9 тэрбумаар ШҮЛХИЙН ВАКЦИН аваад ч тус болохгүй байна шүү дээ! Ерөнхий малын ЭМЧЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-12-14

Монгол орны нийт мал сүргийн 90 гаруй хувь нь 2021, 2022 онуудад ШҮЛХИЙ ӨВЧИНД нирвэгдсэн.  Ковидын жил буюу 2021 онд 19 аймгийн 135 сумын мал сүрэгт 254 тохиолдолд ШҮЛХИЙ ГАРСАН. Харин 2022 онд 17 аймгийн 106 суманд 226 голомт бүртгэгдсэн гэсэн албаны хүний яриа бий. Манай улс Биокомбинат гэх том үйлдвэртэй боловч шүлхий өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй!  Жилийн жилд ОХУ-аас улсын төсвийн 9 тэрбумаар 12 сая тун вакцин худалдан авдаг. Гэвч энэ хүрэлцдэггүй учраас гадны донор байгууллагын дэмжлэгээр дахин ВАКЦИН ХУДАЛДАН АВЧ байна.

Үүний цаана ВАКЦИНЫ хууль бус НАЙМАА явагддаг юм биш байгаа гэсэн эргэлзээ төрж байна. Түүнчлэн иргэд олон нийтийн дунд АЛБААР ШҮЛХИЙ ӨВЧИН тарааж түүгээр дамжуулан олон улсаас чанаргүй вакцин худалдан авдаг тогтолцоо байхыг үгүйсгэхгүй гэсэн баталгаатай бус мэдээлэл түгэх нь бий. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малын амьдаар нь хил гаргах, махны экспортыг яам дангаараа хэрэгжүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байгаа. Энэ бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР удирдан зохион байгуулах бодлого.

Гэтэл үе үеийн МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН ДАРГА НАР ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаасаа халагдсан байдаг. Д.Батчулуун дарга ч бас ВАЦИНЫ БИЗНЕС цэцэглүүлсэн хэргээр явчих вий дээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.