Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ
Үйл явдал
/
2022-11-29
Барилгын хөгжлийн төв "Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоног"-ийн аянд нэгдлээ. Манай улс 1997 оноос тус аянг эхлүүлж байгаа бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аян зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг анхаарлын төвд авчрах зорилготойгоор " Нандин бүхнээ хамгаалая, Өөрийгөө гэр бүлээ, орчин тойрноо" гэсэн уриан доор зохион байгуулж байна. Тус аянд Барилгын хөгжлийн төвийн албан хаагчид цагаан тууз зүүж нэгдэж оролцож байна.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд хүч нэмэн нэгдэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.