"Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах нөлөөлөл” сэдвээр сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-12-07
Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүр зарлан тэмдэглэж ирсэн "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр"-ийг тохиолдуулан “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын нийт албан хаагчдад өнөөдөр /2022.12.06/ “Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах нөлөөлөл” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтад мөн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчид цахимаар оролцлоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд ороход тулгарч буй саад бэрхшээл болох хүрээлэн буй орчин, мэдээллийн хүртээмж, олон нийтийн ойлголт, хандлагыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хууль эрхзүйн талаарх ойлголт сэдвийн хүрээнд Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн мэргэжилтнүүд болон "Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо"-ноос лекц, хичээлүүд орж, мэдээлэл хуваалцсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.