Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян “эерэг хандлага-эрүүл оюутан” уриан дор зохион байгуулагдаж байна
Үйл явдал
/
2022-11-09
Оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор зохион байгуулагдаж 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр АШУҮИС-ийн Эко цогцолборт боллоо.
Уг арга хэмжээний хүрээнд оюутан сурагчдад Төрөөс залуучуудыг дэмжиж буй бодлого, эрт илрүүлэгт орохын ач холбогдол, тамхины хор хөнөөл, тамхинаас гарах арга замууд, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Сайн дурын ажлын ойлголт, ач холбогдлын талаарх мэдээ мэдээллийг олгож, явуулын “YOUTH BOX” үйлчилгээг их дээд сургууль дээр байршуулж мэргэжлийн сэтгэл зүйч оюутан сурагчдад сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.178.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.