Нийслэлийн гэр бүлийн хөгжлийг дэмжигч” шилдэг аж ахуй нэгж, байгууллагыг алдаршууллаа
Үйл явдал
/
2022-11-22
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” 08 дугаар тогтоол, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолын дагуу гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархлыг хүлээсэн төр, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг урамшуулан, олон нийтэд алдаршуулах зорилгоор “Нийслэлийн Гэр бүлийн хөгжлийг дэмжигч 2022 оны шилдэг аж ахуй нэгж, байгууллагыг алдаршуулах ажлыг хоёр үе шаттайгаар шалгаруулах ажлыг уламжлал болгон зохион байгууллаа.
Гэр бүлийг хөгжлийг дэмжигч байгууллагыг шалгаруулах үйл ажиллагааны хоёрдугаар шатны шалгаруулалтад 32 байгууллага оролцсоноос Нийслэлийн Гэр бүлийн хөгжлийг дэмжигч 2022 оны шилдэг аж ахуй нэгж байгууллагаар дараах 10 байгууллага шалгарлаа.
1. Гэр бүлийн хөгжлийг дэмжигч шилдэг дүүрэг- Чингэлтэй дүүрэг
2. Гэр бүлийн хөгжлийг дэмжигч шилдэг хороо- Сүхбаатар дүүргийн 14-р хороо
3. Гэр бүлийн хөгжлийг дэмжигч шилдэг сургууль- Сонгинохайрхан 65-р сургууль
4. Гэр бүлийн хөгжлийг дэмжигч шилдэг цэцэрлэг- Баянзүрх 20-р цэцэрлэг
5. Гэр бүлийн хөгжлийг дэмжигч шилдэг Олон улсын болон Төрийн бус байгууллага-Дэлхийн зөн Монгол ОУБ
6. Гэр бүлийн хөгжлийг дэмжигч шилдэг худалдааны газар- “Норд Роуд” ХХК
7. Гэр бүлийн хөгжлийг дэмжигч шилдэг хоол үйлдвэрлэл, үйлдвэрлэгч байгууллага- Өгөөж чихэр боов ХХК
8. Гэр бүлийн хөгжлийг дэмжигч шилдэг үйлдвэрлэл, аж ахуй нэгж байгууллага-Говь ХХК
9. Гэр бүлийн хөгжлийг дэмжигч шилдэг нийтийн тээвэр, үзвэр үйлчилгээ, банк санхүүгийн байгууллага -Монгол Улсын Хүүхэлдэйн театр
10. Гэр бүлийн хөгжлийг дэмжигч шилдэг эрүүл мэндийг дэмжигч байгууллага- Шастины нэрэмжит 3-р эмнэлэг тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.105.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.