Хорооны хамтарсан багийн нарийн бичиг нийгмийн ажилтнуудын дундах “асуудал, шийдэл” илтгэл, ур чадварын тэмцээн зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-12-13
“Асуудал шийдэл” илтгэл, ур чадварын уралдааныг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд Хамтарсан багийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг арга барил, сайн туршлагыг харилцан солилцох, нийслэлийн 204 хорооны хамтарсан багийг олон нийтэд таниулах зорилготой уламжлал болгон 2022 оны 12 сарын 12-ны өдөр Нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.
Ур чадварын уралдааныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Мэргэжлийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан.
Нийслэлийн 9 дүүрэг, 204 хорооны хамтарсан багийн 1178 гишүүдийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй мэргэжлийн ур чадвар, эрх зүйн мэдлэг, шилдэг зөвлөгөө мэдээлэл, сайн туршлагаа харилцан солилцох, салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой уралдаан юм.
Энэ жил хамтарсан “Асуудал шийдэл” уралдаан нь хамтарсан багийн нийгмийн ажилтнууд, 9 дүүргийн хамтарсан багийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байгаагаараа онцлогтой.
Ур чадварын энэхүү уралдаанд 6 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хороодын нийгмийн ажилтнуудаас бүрдсэн оролцож дараах багууд шалгарлаа.
- Шилдэг хэлтэс: Баянгол дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс
- Шилдэг нийгмийн ажилтан: Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн: Ц. Шүрэнцэцэг
Шилдэг илтгэлийн уралдаанд:
- Нэгдүгээр байранд: Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нийгмийн ажилтан Б.Халиун
- Хоёрдугаар байранд: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нийгмийн ажилтан
Т.Энх-Амгалан
- Гуравдугаар байранд: Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нийгмийн ажилтан Ч.Жавзанбилэг нарын илтгэлүүд шалгарлаа.
Ур чадварын уралдааны шилдэг багаар:
- Нэгдүгээр байранд Хан-Уул дүүргийн хамтарсан баг
- Хоёрдугаар байранд Чингэлтэй дүүргийн хамтарсан баг
- Гуравдугаар байранд Баянзүрх дүүргийн хамтарсан баг
- Тусгай байранд Баянгол дүүргийн хамтарсан баг
- Тусгай байранд Багахангай дүүргийн хамтарсан баг тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.230.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.