ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАСАН хэрэгт ТОРГОХ ЯЛ ОНОГДУУЛАХГҮЙ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-12-18

Нүүрсний хулгайтай холбоотойгоор УИХ-ын чуулганы өнөөдөр оройны хуралдаанаар Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж, эцэслэн баталлаа.

Хуулийн төсөл хуралдаа сууж буй 46 гишүүнээс 44 нь зөвшөөрснөөр 95.7%-ийн саналаар Эрүүгийн хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд батлагдав. Эрүүгийн тухай хуульд дараах өөрчлөлтүүд оров!

Халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолно.
 
Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй.
 
Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.
 
Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна.
 
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ял оногдуулахгүй.
 
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.148.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.