Хурандаа Ч.Алтангэрэл: Профессор багш нарын сургалт туйлын сонирхолтой байв
Үйл явдал
/
2022-12-18
Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албанаас санаачлан Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын цэргийн алба хаагчид, бие бүрэлдэхүүнд сэтгэл зүй, ёс суртахуун, харилцаа, хандлага, төлөвшилд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн боловсролыг олгох зорилгоор цуврал сургалтуудыг зохион байгуулсаар байна.
 
Тэд энэ удаа Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн захирагч хурандаа Ч.Алтангэрэлийн хүсэлтээр тус ангийн офицер, ахлагч нарт “Зөв хандлага ба харилцаа”, “Стрессийн удирдлага,” “Цагийн менежемент ба хувийн манлайлал” сэдвээр лекц уншиж, офицер, ахлагчийн ёс зүйн харилцаа, хувь хүний манлайлал, байгууллагын соёлын талаар санал солилцлоо.
Энэхүү соён гэгээрүүлэх ажлыг Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүн Монгол Улсын гавьяат багш, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн хүндэт профессор, чөлөөнд байгаа хурандаа А.Гэлэгжамц, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн профессор багш С.Мандалмаа нар удирдаж, сонирхолтой ярилцлагыг өрнүүлсэн нь онцлог байсан юм.
Мөн энэ үеэр “Батлан хамгаалах яамны бодлого, үйл ажиллагаа, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлөөс хэрэгжүүлж буй бүтээлч ажлууд” сэдвээр Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны мэргэжилтэн, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлөөс хошууч А.Октябрь нар мэдээлэл хийж, дээрх сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа. Мөн тэр бээр цахим нөлөөллийн аяны хүрээнд Батлан хамгаалахын хяналт, шалгалтын нэгжүүдээс улирал тутам зохион байгуулсан “Хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшлүүлье” сэдэвт сурталчилгааны контентуудыг үзүүлж, албан тушаалтан бүр өөрийн манлайллаа дээшлүүлж, хариуцлагаа нэмэгдүүлэх уриалгыг дэвшүүлсэн юм.
Сургалтын төгсгөлд тус ангийн захирагч хурандаа Ч.Алтангэрэл хэлсэн үгэндээ: “Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албанаас санаачлан Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдийг оролцуулсан лекц, мэдээллийг Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүнтэй зохион байгуулж буй нь чухал ач холбогдолтой ажил юм. Энэхүү бүтээлч ажил гол төлөв цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчидтай ангид өрнөж байгаа болов уу? Иймд тус ангийн удирдлага хүсэлт гаргаж, хариуцлагаа нэмэгдүүлэн, хандлагаа өөрчлөхөд чиглэгдсэн цуврал сургалтыг өөрийн ангийн бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулж байгаадаа баяртай байна. Мөрдөстэй бүхний бахархал болсон профессор багш нарынхаа лекцийг дахин сонсож байгаадаа баярласнаа илэрхийлье. Профессор багш нарын маань сургалт туйлын сонирхолтой байлаа гэдгийг онцлон тэмдэглэе” хэмээв.
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.238.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.