Баянгол дүүргийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2022-12-22

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр өргөтгөсөн байдлаар боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд БГД-ийн удирдах албан тушаалтнууд, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар 100 хувийн ирцтэй оролцлоо. Шуурхай хуралдааны эхэнд Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бол Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2022 онд хэрэгжүүлсэн ажил болон ирэх онд хийх ажлын талаар  мэдээлэл өглөө.


Хурлын үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хүүхдүүдийн сурагчдын амралт эхэлсэн, шинэ жилийн баярын уур амьсгал орж амралтын өдрүүд эхлэх гэж байгаатай холбоотойгоор дүүргийн нийт удирдах ажилтнуудад хэд хэдэн зүйлд анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

Тухайлбал,
- Шинэ жилийн баяр дөхсөн, сургууль цэцэрлэгийн амралт эхэлсэн энэ үед хорооны Засаг дарга нар СӨХ-дтой хамтран орон сууцны дээвэр рүү гарах хаалга, хонгил, цахилгаан шат зэргийг шалгах ажлыг зохион байгуулах
- Сайжруулсан түлшний чанар, стандартад хяналт тавьж, айл өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй хангах арга хэмжээ авах
- Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, холбогдох хэлтсүүд хяналт тавьж ажиллах
- Цагдаагийн хэлтсээс нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах
- Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах
- Сурагчдын амралт эхэлсэн энэ үед ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг сурагчдад ашиглуулах, хуваарь гаргах 
- 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 19 сургуулийн төгсөх ангийн 3452 сурагчийг усан спортын боловсрол олгох хөтөлбөрт хамруулан сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхийг үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.231.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.