БГД-ийн Засаг даргын үйл ажиллагааны 2022 оны биелэлтийг 91.2 хувь буюу “Бүрэн хангалттай” гэж дүгнэлээ
Үйл явдал
/
2022-12-16
Баянгол дүүргийн ИТХ-ын 2022 оны IV улирлын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.12.15/ боллоо. Хуралдаанаар:
- Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны биелэлт дүгнэх тухай 
- Баянгол дүүргийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт батлах тухай
- Баянгол дүүргийн 2023 оны Төсөв батлах тухай
- Баянгол дүүргийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
- Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай 
- Энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай
- Шагнал тодорхойлох тухай зэрэг 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.



Тодруулбал, хуралдаанаар Баянгол дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны 2022 оны биелэлтийг 91.2 хувь буюу “Бүрэн хангалттай” гэж дүгнэлээ. Түүнчлэн Баянгол дүүргийн 2023 оны төсвийг амжилттай батласан бөгөөд 2023 оныг Иргэдэд экологийн боловсрол олгож Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил болгон зарлалаа. Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн Гэр бүл, ёслолын ордны үйл ажиллагааны тухай, дүүргийн Биеийн тамир спортын хорооны үйл ажиллагааны тухай, Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагааны тухай, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2022 оны үйл ажиллагааны тайланг сонссон юм. Баянгол дүүргийн ИТХ-ын 2022 оны IV улирлын ээлжит хуралдаанд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Иргэдийн хурлын төлөөлөгчид болон дүүргийн ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.97.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.