Дүүргийн архивын дэргэдэх баримт нягтлан шалгах арга зүйн комисс хуралдлаа
Үйл явдал
/
2022-12-23
​Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/204 дүгээр тушаалаар батлагдсан "Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/222 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам, Нийслэлийн Архивын газрын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 04 дүгээр хурлаар батлагдсан “Чингэлтэй дүүргийн архивын сан хөмрөгийг 2022-2026 онд бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийн жагсаалт”-ын дагуу 2022 онд нөхөн бүрдүүлэх хуваарьт орсон Нийслэлийн 154, 155, 173, 174 дүгээр цэцэрлэгийн данс, бүртгэлийг Дүүргийн архивын дэргэдэх БНШАЗК-ын 03 дугаар хурлаар хэлэлцлээ.
​БНШАЗК-ын гишүүдийн 100 хувийн саналаар 173, 174 дүгээр цэцэрлэгийн данс, бүртгэл батлагдаж, 154, 155 дугаар цэцэрлэгийн баримтын бүрдэл дутуу, албан хэрэг хөтлөлтийн стандартын зөрчил илэрсэн тул хариуцсан байгууллагын дарга нарт хугацаат үүрэг даалгавар өгч БНШАЗК-ын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дахих хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.