Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээтэй боллоо
Үйл явдал
/
2022-12-24

Монгол Улсын Баатар "Эрдэнэт үйлдвэр " ТӨҮГ-ын хамт олон өнөөдөр Хүний нөөцийн менежментийн тогтолцооны олон улсын MNS ISO 30400 багц стандартын гэрчилгээг албан ёсоор гардаж авлаа. Тус үйлдвэр 2022 онд олон улсын багц стандартыг баталгаажуулах том зорилт дэвшүүлсэн нь ийнхүү шинэ оны босгон дээр биеллээ олж байна. Өнгөрсөн 11 дүгээр сард Эрдэнэт үйлдвэрт нэвтрүүлж буй Хүний нөөцийн менежментийн тогтолцооны олон улсын багц стандартын хэрэгжилтэд Франц улсын "Афнор" групп, тус группийн албан ёсны төлөөлөгч Монсерфт компанийн хамтарсан баг баталгаажуулалтын аудит хийж, стандартын явцад үл тохиролгүй, 32 давуу тал, 70 оноогоор үнэлж, гэрчилгээ авах эрх өгсөн юм. Тэгвэл өнөөдөр тус үйлдвэрийнхэн Хүний нөөцийн менежментийн тогтолцооны олон улсын MNS ISO 30400 багц стандартын гэрчилгээгээ авч, уул уурхайн салбарын анхдагч стандарт хэрэгжүүлсэн байгууллага болон нэгэн шинэ түүхийн хуудас нээлээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр "Дэлхийн жишиг, Монголын бахархал" байх алсын хараа, эрхэм зорилгодоо нийцсэн хүний нөөцийн цогц бодлоготой, олон улсын жишиг стандарт хэрэгжүүлэгч уул уурхайн тэргүүлэх үйлдвэр гэдгээ баталж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.151.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.