“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  олон улсын багц стандартыг нэвтрүүлсэн гэрчилгээгээ гардан авлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-12-24

Чанар стандартын мөрдөлтөөр дэлхийд тэргүүлэгч Франц улсын Афнор чанарын тогтолцоог Монгол улсын уул уурхайн тэргүүлэгч аж ахуй нэгжүүд гардаж авлаа. Тодруулбал Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-иуд гаргдаж авлаа. Дээрх хоёр байгууллагын зүгээс “Нэгдсэн менежментийн тогтолцоо” бүхий (ISO 9001: 2015 ISO 45001:2018  ISO 14001:2015) Хүний нөөцийн тогтолцооны багц стандарт (ISO 30400:2016) зэрэг стандартуудыг нэвтрүүлсэн байна.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд дээрх стандартыг нэвтрүүлсэнээр хүний нөөц, байгаль орчин, чанар, аюулгүй байдлыг хангаж олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүрч байгаа. Энэ бол 45 жилийн түүхтэй манай үйлдвэрийн хувьд нэр төрийн хэрэг. Олон улсад Монгол компани өрсөлдөх боломж, суурь тогтоцлоо бүрдлээ хэмээн “Эрдэнэр үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа онцоллоо.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийг хангаж манай улсын уул уурхайн хоёр том компани олон улсад өрсөлдөх чанар, стандарт, аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлж чадлаа. Энэ бол маш том амжилт. Одоо бид дэлхийд нүүр бардам өрсөлдөх үүд хаалга нээгдлээ” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.