Сонгинохайрхан дүүргийн автозамуудад 4 тн бодис, 81 тн давс цацлаа
Үйл явдал
/
2022-12-25
Улаанбаатар хотод 2022.12.21-ний өдөр орсон цаснаар автозамуудад халтиргаа, гулгаа үүсч, зорчих хэсгийн хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн.
 
Сонгинохайрхан дүүргийн автозамуудад /Тахилт, Толгойт, Нарангийн гол, Их наран, Баруун салаа, Зүүн салаа, 1 дүгээр хорооллын арын зам, Содонгийн арын зам, Найрамдлын зам, Эмээлт, Товчоо, Ар гүнт, Баруун туруун/ үүссэн нөхцөл байдал дээр зам цэвэрлэгээний нийт 4 байгууллага тусгай зориулалтын 5 техник, 34 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4 тн бодис, 81 тн давс, 18 тн хайрга цацах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 4 зам цэвэрлэгээний байгууллага 164 зам талбайн үйлчлэгч, тусгай зориулалтын 21 техник, 24 жолооч ажилтантайгаар 1,020 м2 зам талбайн үйлчилгээг тогтмол хийн ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.