Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “ЭЭЛТЭЙ ДҮҮРЭГ”-ээр шалгарлаа
Үйл явдал
/
2022-12-25
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Ээлтэй дүүрэг” шалгаруулах арга хэмжээний дүн гарч, Сонгинохайрхан дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангасан, ээлтэй дүүргээр шалгарлаа. Нийслэлийн салбар зөвлөл арваннэгдүгээр сарын 09-15-ны өдрүүдэд есөн дүүрэгт ажиллаж, Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гуравдугаар улирлын биелэлтэд хяналт шалгалт хийж ажилласан.
Тус ажлын хэсэг:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт
-Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр заалтын хэрэгжилт
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан үүсгэсэн эсэх
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж, төрийн байгууллагын оролцоог хангасан байдал
-Салбар зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн шинээр санаачилсан ажил, зохион байгуулсан арга хэмжээ болон бусад холбогдох бичиг баримтуудыг шалгасан юм.
Дээрх шалгуур үзүүлэлтээр дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлүүдийг дараах байдлаар дүгнэжээ.
Багануур – 65.1
Багахангай – 61.6
Баянгол – 57.5
Баянзүрх – 60
Налайх – 57.5
Сүхбаатар – 58.5
Чингэлтэй – 63.6
Хан-Уул – 56
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын зүгээс 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэн дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажилласан.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлж стандартыг хангуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломжтой Баянхошуу амбулатори болон Улсын жишиг нэгдсэн эмнэлэгтэй боллоо
-Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг шинээр баригдаж байна
-Нийслэлийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай анги нээлээ. Японы хүүхдийг ивээх сангийн JICA START төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш боловсон хүчнийг бэлтгэж байна
-Дүүргийн хэмжээнд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхааруулах дуут дохиог зургаан байршилд нийт 12 ширхгийг байршууллаа
-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийг 43 хороо тус бүрт хорооны Засаг даргын захирамжаар байгуулагдаж, 3 зорилтын хүрээнд 42 ажил төлөвлөн ажиллаж байна
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн анхны уулзалт зохион байгуулагдлаа
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Оёдлын инкубаци төв”-ийг шинээр байгууллаа
-Захидал, брайль үсгэн тайлан, санал асуулгын хуудсыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэж ажиллалаа
-43 хороонд байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах 5 удаагийн сургалтаар нийт 600-аад хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулан ажиллав
-“World share” Олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас 1600 ширхэг хувцасны тусламжийг үзүүллээ
-“Holt International” Олон улсын байгууллагаас хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийг чадавхжуулж, зориулалтын хооллолтын хэрэгслийн комны дэмжлэг үзүүллээ
-Харааны бэрхшээлтэй иргэдийн цахим мэдээллийн орчныг хүртээмжтэй болгох төрийн үйлчилгээ үзүүлдэг 8 байгууллагад “NVDA” буюу дэлгэц уншигч программыг суурилууллаа
-“ХОЛТ” Олон улсын хүүхдийн байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг засварлан тохижуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд таатай, хүртээмжтэй орчинг бүрдүүлэв
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, бусад хууль эрх зүйн талаарх мэдээллийг хүргэлээ
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын “Нийгмийн оролцоог нэмэгдүүлье” арга хэмжээг зохион байгуулж, нийт 150 гаруй иргэнийг хамрууллаа
-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хөгжлийн бэрхшээлтэй 1012 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах үндэсний төв”-тэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бяцхан гэрэл 5” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа
-Хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй хүүхдийг нарийн мэргэжлийн Сэтгэц, Арьс харшил, Шүд, Хүүхдийн эмчийн үзлэг оношилгоог амралтын өдрүүдэд, оочир дараалалгүй хүргэлээ
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих “Эрхээ эдэлье ирээдүйгээ бэлдье” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн насны жирэмслэхэд хүндрэл гарч болзошгүй эрсдэлтэй бүлгийн 5632 эмэгтэйд 2 удаагийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэрэглүүллээ
-Дүүргийн Эрүүл мэндийн төвийг ургийн гажиг оношлох аппараттай боллоо
-Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж, давхардсан тоогоор дүүргийн хэмжээнд 18-аас дээш насны 11168 иргэн хамрагдсанаас, хөгжлийн бэрхшээлтэй 967 иргэнийг хамруулаад байна
-Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гэрийн үзлэг оношилгоо, эмчилгээг давхардсан тоогоор 26358 удаагийн тусламж үйлчилгээ үзүүллээ
-Эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч, сэтгэл засалчийн үзлэг, зөвлөгөөнд 1236 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдсан байна
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний гэр бүлийн гишүүдэд сэргээн засах арга барилыг эзэмшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал эзэмшүүлэх сургалтыг давхардсан тоогоор 43 хорооны 17563 иргэнийг 16 удаагийн сургалтаар мэдээлэл хүргэж ажиллалаа
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үйлчлүүлэхэд тухтай байлгахаар чийрэгжүүлэлтийн кабинет болон сэргээн засах өрөөг засварлаж тоног төхөөрөмжөө сайжрууллаа.(Эрүүл мэндийн төв)
-Эрүүл мэндийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн ээлтэй тусламж үйлчилгээг бий болголоо
-Хөтөч эмчийг дохионы хэлний сургалтад хамруулан ярианы бэрхшээлтэй иргэдэд хүндрэлгүй тусламж үйлчилгээг чиглүүлж байна
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд борлуулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "БИ БҮГДИЙГ ЧАДНА" өдөрлөгт иргэдээ хамрууллаа
-“Хамтдаа хөдөлмөрлөе хамтдаа хөгжье” нэгдсэн өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэнийг хамрууллаа
-Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Эрэгтэйчүүд хөгжлийн төвөөр дамжуулан 40-өөс дээш насны ажилгүй зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийг мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамруулж, ажиллах боломжоор хангах, борлуулалтын дэмжлэг үзүүлж байна
-Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт 51 иргэн, 320 сая төгрөг, Аж ахуй эрхлэлтийн сургалтад 155 иргэн, Ажил олгогчийг дэмжих үйлчилгээнд- 2 ААН, 5.040.000 төгрөг, Түрээсийн дэмжлэгт 13 иргэнд, 15.6 сая төгрөгийн тусламж үзүүллээ
-Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар нэг удаагийн буцалтгүй тусламжид Хөгжлийн бэрхшээлтэй 34 иргэнд 17 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэн ажиллалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.247.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.