Спортын салбарын “Бөртэ Чоно-2022” наадмын шилдгүүд тодорлоо
Үйл явдал
/
2022-12-28
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно-2022" шагналыг гардуулах ёслолын ажиллагаа Чингис хааны музейд өнөөдөр/2022.12.26/ боллоо. Энэ үеэр Хурд, Дэлхий, Break dance хамтлаг, Гавьяат жүжигчин Ө.Уянга нар уран бүтээлээсээ хүргэв.
Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Монгол Улсын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон бол жүдо бөхийн Ц.Цогтбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарлаа.

"Бөртэ чоно-2022" шагналын эзэд:

Шилдэг олимпын танхим

-Баянгол дүүргийн "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн "Токио" олимпын танхим

Шилдэг олимпын зөвлөл

-Баянзүрх дүүргийн "Нагано" олимпын зөвлөл

Шилдэг олимпын зүтгэлтэн

-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан

Спортын шилдэг сэтгүүлч

-UBS телевизийн сэтгүүлч Н.Билгүүн

Спортын шилдэг бүтээн байгуулалт

-"UG ARENA" спортын цогцолбор

Спортын шилдэг бүтээн байгуулалт

-Чингэлтэй дүүргийн мөсөн ордон

Спортын шилдэг бүтээн байгуулалт

-Нүхт спорт цогцолбор

Спортын шилдэг ивээн тэтгэгч

-Хас банк

Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага

-"Евро трэйвел" ХХК

-Үндэсний агаарын тээвэрлэгч "Хүннү Эйр" компани

Оны шилдэг шүүгч

-Н.Эрдэнэбаатар (ТАЕКВОНДО)

Оны шилдэг дасгалжуулагч

-Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан

-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Нямлхагва

-Самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Г.Үүрцолмон

Спортын шилдэг баг

-Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг

Спортын шилдэг холбоо

-Монголын хөлбөмбөгийн холбоо

-Монголын гимнастикийн холбоо

-Монголын чөлөөт бөхийн холбоо

-Жюү жицүгийн холбоо

-Монголын үндэсний олимпын академи

Шилдэг тамирчин

-Сагсан бөмбөгийн залуу тамирчин Ш.Энхийн-Од

Паралимпын шилдэг тамирчин

-Пара жүдо бөхийн тамирчин ОУХМ Л.Туруунаа

Шилдэг эмэгтэй тамирчин

-Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин ОУХМ Л.Энхрийлэн

Шилдэг эмэгтэй тамирчин

-Чөлөөт бөхийн тамирчин Д.Отгонжаргал

Шилдэг эрэгтэй тамирчин

-Жүдо бөхийн тамирчин ОУХМ Э.Ариунболд

Шилдэг эрэгтэй тамирчин

-Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.118.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.