Ерөнхий боловсролын сургуулиудын Спорт заалыг сурагчдад нээлттэй байлгана
Үйл явдал
/
2022-12-27

Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Эртэч-Эрүүл Баянголчууд” аяныг Дүүргийн хэмжээнд өрнүүлж иргэд, өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийг дэмжих, спортоор хичээллэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын Спорт заалыг сургуулийн ээлжийн амралтын үеэр сурагчдад нээлттэйгээр үнэ төлбөргүй байлгах шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал сургуулийн ээлжийн амралтын үе буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ерөнхий боловсролын сургуулийн Спорт заалыг тухайн сургуулийн сурагчдад тодорхой хуваарийн дагуу ажлын өдрүүдэд 10:00-15:00 цагийн хороонд үнэ төлбөргүйгээр нээлттэй ашиглуулах, сургуулийн сурагчдыг өргөнөөр хамруулж, Спорт зааланд бэлтгэл сургуулилт хийх боломж нөхцөлийг бүрдүүлж, сурагчдын аюулгүй байдал, болзошгүй зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Дүүргийн Боловсролын хэлтэс болон Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад даалгалаа.

Сурагч та бүхэн томуу, томуу төст өвчин, аливаа учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэн сургуулиас гаргасан хуваарийн дагуу холбогдох дүрэм, журмыг баримтлан сургуулийнхаа спорт заалаар соёлтой үйлчлүүлэхийг хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.78.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.