Баянгол дүүргийн авто замуудад цас мөс цэвэрлэх ажил үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-12-27
Улаанбаатар хотод 2022.12.25-ны үүрээр орсон цаснаар автозамуудад халтиргаа, гулгаа үүсэж, зорчих хэсгийн хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Иймд Баянгол дүүргийн авто замууд буюу Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Гурвалжингийн гүүр, Нарны гүүр өгсөж уруудсан хэсгүүд, Амарсанаагийн гудамж, Чингүнжавын гудамж, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж, Эрчим хүчний гудамж, Гэр хороодын гудамж, чулуун замд үүссэн нөхцөл байдал дээр зам цэвэрлэгээний гурван байгууллага тусгай зориулалтын 8 техник, 52 хүний бүрэлдэхүүнтэйгээр 25 тн бодис, 62 тн давс цацах ажлыг хийж гүйцэтгэлээ.

“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-аас өнөөдөр 30 машин Хог тээврийн хэлтсээс 30 жолооч, 58 ачигч ажилд гарсан. Гэр хорооллын 9, 10 дугаар хороо болон байшин хороололд хуваарийн дагуу хог тээвэрлэлт хийнэ. Мөн зам талбайн 89 хүн хариуцсан замуудаар цас мөс цэвэрлэж халтиргаа гулгаанаас сэргийлж ажиллаж байна.

Түүнчлэн давсны 2 машин 25-р эмийн сан, Чингүнжавын гудамж, Эх нялхас, Модны 2-р гэсэн байршлуудаар давс бодис цацах юм.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд, СӨХ-дыг цэвэрлэгээнд идэвхтэй хамрагдаж, орчныхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэхийг УРИАЛЖ байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.78.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.