Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж зориулалтын давс, бодис цацах ажил үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-12-24
"Баянгол шинэ өргөө" ОНӨААТҮГ нь үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд хариуцсан хэсгийн автозамуудад халтиргаа гулгаа үүсэх, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах, зам тээврийн осол гарах, явган зорчигч халтирч гэмтэх зэрэг болзошгүй аюулаас сэргийлэн давс, бодис цацан ажиллаж байна.
Ингэхдээ Зам талбайн 93 ажилтан, 1,3 сая м2 талбайд авто замын дагуух явган замын цасны цэвэрлэгээ, халтиргаа ихтэй замуудад давс бодис цацан ажиллаж байгаа бөгөөд 2022.12.21-ний өдрөөс эхлэн дүүргийн хэмжээнд 42 тонн давс, 2 тонн бодисыг хуваарьт замууддаа цацаад байгаа юм. Мөн өнөөдөр 3,5 тонн давс, бодисыг халтиргаа ихтэй уулзваруудад цацахаар төлөвлөн ажиллаж байна.
Түүнчлэн халтиргаа гулгаа ихээр үүсдэг гэр хорооллын замууд буюу
• БГД-ийн 23-р хорооноос доош урууддаг зам
• БГД-ийн 12-р хороо руу дээш өгсдөг зам
• БГД-ийн 17-р хороо, ТБД банкны эсрэг талын зам
• БГД-ийн 9-р хороо, СОТ-ын байр луу өгсдөг замын хажууд давс, бодистой нөөцийн сав байрлуулаад байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.35.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.