Оны онцлох ААН-үүдийн "Гран при-г “Оюутолгой” ХХК хүртлээ
Үйл явдал
/
2022-12-29

Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас жил бүрийн эцэст оны онцлох, шилдэг ААН-үүдийг шалгаруулдаг. Уламжлалт "Entreprenuer-2022" энэ жил 25 дахь удаагаа болж “Алтан Меркури” шагналын эзнээр “Оюутолгой” ХХК тодорлоо.

 

Бизнесийн салбарт амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны онцлох 10 аж ахуйн нэгж, мөн тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинациар тэргүүлсэн шилдэг ААН-үүдийг шалгаруулдаг юм. Оны шилдэг 10 ААН-ээр:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  • “Энержи Ресурс” ХХК 
  • “ХААН” банк 
  • “Номин Холдинг” 
  • “Мобиком корпораци”  
  • “Сүү” ХК  
  • “М-Си-Эс Кока-Кола” 
  • “Тэсо”
  • “Петровис групп” 
  • “Грийн групп” шалгарлаа.

Харин оны онцлох ААН-үүдээр :

  • Оны онцлох Хөрөнгө оруулагч: “Вестерн Холд” болон “М-Си-Эс Венчүрс” ХХК 
  • Оны онцлох Үндэсний үйлдвэрлэгч: “Монцемент Билдинг Материалс”, “Монос хүнс”, “Өгөөж Чихэр Боов”,
  • Оны онцлох Бүтээн байгуулагч: Тэсо Пропертис ХХК
  • Оны онцлох Экспортлогч: Ханбогд кашимер ХХК 
  • Оны онцлох Импортлогч: Номин Трейдинг ХХК, Нэкст Групп ХХК  
  • Оны онцлох Сайн засаглалыг хэрэгжүүлэгч: Скайтел ХХК
  • Оны онцлох Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч: ХААН БАНК, Мобиком корпораци ХХК, М-Си-Эс Кока Кола ХХК 
  • Оны онцлох Инноваци нэвтрүүлэгч: Ашид Капитал ХХК 
  • Оны онцлох Жижиг дунд бизнес эрхлэгч : Энхжин сувинер ХХК, Хаадын гэр ХХК, Дарьганга гоёл ХХК 
  • Оны онцлох Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч: М-Си-Эс Интернэйшнл ХХК

Тодорхой салбарын номинациар:

  • Уул уурхайн салбарын Энтрепренер: Хан Алтай ресурс ХХК 
  • Барилгын салбарын Энтрепренер: Макс рөүд ХХК, Монкон Констракшн ХХК 
  • Үйлчилгээний салбарын Энтрепренер: Шангри-Ла Улаанбаатар ХХК, Макс Хотелс ХХК, Холидэй Инн ЗБ
  • Худалдааны салбарын Энтрепренер: Номин Тав Трейд ХХК 
  • Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер: Чиглэл ХХК
  • Хүнсний салбарын Энтрепренер: Грийн Индастри ХХК 
  • Тээвэр логистикийн салбарын Энтрепренер: И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс ХХК, Монложистикс Холдинг ХХК, Тотал дистрибюшин ХХК
  • Аялал жуулчлалын салбарын Энтрепренер: Баянхайрхан Трейд ХХК
  • Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер: Монгол Контент ХХК  
  • Эрчим хүчний салбарын Энтрепренер: М-Си-Эс Интернэйшнл ХХК, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК 
  • Банк бус санхүүгийн байгууллага: Инвескор ББСБ ХК
  • Бусад салбарын Энтрепренер: ВР ХХК, Санхүү эдийн засгийн их сургууль

GREEN ENTREPRENEUR:

  • Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч: Тэгшт Плант ХХК, Наран бьюти уорлд ХХК 
  • Байгалийн нөхөн сэргээгч: Монполимет ХХК 
  • Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч:  М-Си-Эс Кока-Кола ХХК, Ханбогд Кашимер ХХК 
  • Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч: Юргана Индастри ХХК, Ган Хийц ХК.

Оны онцлох ААН-үүдийн Гран при шагналын эзэн "Оюутолгой" ХХК-ийн хувьд өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гүний уурхайн бүтээн байгуулалт 81 хувийн явцтай, гүний уурхайн олборлолтын огтлох малтлагыг амжилттай эхлүүлсэн. III улирлын байдлаар экспортод 5 их наяд төгрөг, импортоор 610 тэрбум төгрөг, татварт 509 тэрбум төгрөг, компанийн нийгмийн хариуцлагад 16 тэрбум төгрөгийг зарцуулж, шинээр 1040 ажлын байр нэмэгдүүлсэн амжилтаар "ГРАН ПРИ" Алтан Меркури шагналын эзнээр тодорлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.68.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.