М.Энхсайхан: Монголд С.ЭРДЭНЭ даргатай ганцхан АРДЧИЛСАН НАМ бий!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-12-29

Ардчилсан Нам(АН)-ын Улс төрийн зөвлөлийн дарга, Ерөнхий сайд асан М.Энхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ардчиллын төлөөх намууд нэгдэхээс өмнө бид хууль, журмыг судалсан. Өнөөдөр манай улсад АН нэртэй ганцхан нам бий. Тэр нь дээд шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны тамга тэмдэгтэй, С.Эрдэнэ гэсэн даргатай. Манай намд ардчилсан үзэл баримтлалтай гишүүд байгаа учраас хоорондоо маргаантай явдаг. Гэтэл үүнийг олон нийт шинээр нам үүссэн мэтээр харж, ярих нь буруу.

Түүнчлэн хяналтын Засгийн газар гэсэн улс төрийн хэлбэр нь дэлхийн 30 гаруй улс оронд хэрэгжиж байна. Гол зорилго нь шийдвэр гаргаж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэхэд оршдог. Ирэх жил АН-ын гишүүд, сэтгүүлч нарын дэмжлэгтэйгээр монголын ардчиллын чанарыг дээшлүүлэхэд хамтран ажиллаж болно гэж үзэж байна. Сөрөг хүчин биднийг юу гэж ч шүүмжилж болно. АН-аас МҮАН итгэл үнэмшлээрээ гараагүй бөгөөд тухайн үед намаас хөөгдсөн. Энэ үйл явдлаас хойш 16 жилийн дараа ардчиллын төлөөх намууд эргэн нийлж, нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг сөрөн зогсохоос өөр аргагүйд хүрлээ" хэмээв.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.204.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.