EHALAMJ.MN сайтад хүүхдийнхээ мэдээллийг илгээж ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВААРАЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-01-03

Монгол улсын Засгийн газраас төрөөс үзүлдэг бүх төрлийн үйлчилгээг цахимаар, түргэн шуурхай олгох зорилтын хүрээнд "ЦАХИМ ҮНДЭСТЭН" хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төрөөс олгодог бүх төрлийн халамжийн тэтгэвэр, мөнгийг EHALAMJ.MN сайтар олгодог болоод буй. 2023 оны эхнээс хүүхдийн мөнгө болон бусад төрлийн бүх халамж гагцхүү онлайнаар шийдэгдэх юм. Тухайлбал "Цалинтай ээжийн мөнгө", "Хүүхдийн мөнгө", "жирэмсний тэтгэмж" зэрэг 19 төрлийн халамжийн мөнгийг ehalamj.mn сайтад хандан бүртгэл хийлгэж идэвхжүүлсэний дараа дансаар авах юм байна. Иймд ээжүүд, асран хамгаалагчдын бүртгүүлэхийг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.