Японд ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан хөдөлмөрийн яармаг болно
Үйл явдал
/
2023-01-03
Японд ажиллах хүсэлтэй гадаадын иргэдэд зориулсан хөдөлмөрийн яармаг 2023 оны  хоёрдугаар сарын 4, 5-ны өдөр онлайнаар явагдах гэж байна.
Тус мэдээллийн яармагаар Япон улсад тусгай ур чадвартай ажилтан гэсэн визээр ажиллах боломжийн тухай мэдээлэл өгөх аж.

Тусгай ур чадвартай мэргэшсэн дадлагажигч ажилтан гэдэг нь гадаадын иргэдэд Япон улсад илүү идэвхтэй ажил хийх боломжийг олгох үүднээс бий болгосон оршин суух статус юм байна. Энэхүү оршин суух зөвшөөрөл болох статусаар ажиллахад, юуны өмнө Япон хэлний болон ур чадвартай мэргэшсэн дадлагажигчийн шалгалтанд тэнцсэн байх шаардлагатай.

Мөн гадаадын иргэдэд /Монгол, Вьетнам, Шри-Ланка, Тайланд, Индонез, Камбож, Филиппин, Непал, Энэтхэг, Узбекистан, Бангладеш улсын иргэд/ зориулсан тусгай ур чадвартай мэргэшсэн дадлагажигч ажилтны тогтолцооны тухай болон Японы компаниудын үйл ажиллагаа, бизнесийн агуулга, үйлдвэрийн мэдээллийг танилцуулна. Мөн компаниудын ажилтантай холбогдон сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.81.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.