"ДУЛААН ГУТАЛ" аян зохион байгууллаа
Үйл явдал
/
2023-01-03
Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн зөвлөл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран “Дулаан гутал” аяныг санаачлан 2022 оны 12 дугаар сарын 6-наас 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Хүүхдийн зөвлөлийн гишүүд өөрсдөө лаа, саван, нэхмэл, ширээ чимэглэл зэрэг гар урлалын зүйлсийг хийж, хийсэн бүтээлээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад худалдан борлуулсан юм.
Тус олсон орлогоороо тус дүүргийн дулаан гутал, хувцас нэн шаардлагатай байгаа зорилтот өрхийн нийт 40 хүүхдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гарын бэлэг, гутал хувцсыг бэлэг болгон өглөө.
Тус аянд идэвхтэй оролцож хамтран ажилласан байгууллага аж ахуй нэгжүүдээ талархал илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.249.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.