"Эрдэнэс тавантолгой" ХК 2022 онд
Үйл явдал
/
2023-01-03
11.2 сая тонн нүүрс олборлож төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ.
Засгийн газрын тогтоолоор компанид онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспортыг 2 дахин, нүүрс тээврийг 4 дахин нэмэгдүүлэн борлуулалтын орлогыг 1.1 тэрбум ам.долларт хүргэлээ.
Нүүрс олборлохоос экспортлох бүх үе шатыг олон нийтэд нээлттэй, ил тод болгон байгууллагын албан ёсны цахим хуудас /www.ett.mn/-т байршуулж, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийг 1.5 дахин буюу 410 тэрбум төгрөгөөр давуулан биелүүллээ.Уурхайгаас ачих нүүрсний хоногийн дээд хэмжээг 3 удаа шинэчлэн тогтоож, 12 сарын 21-ний өдөр уурхайгаас 1141 тээврийн хэрэгслээр 124,898 тонн нүүрс ачиж түүхэн дээд амжилт тогтоолоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.