Монголын Улаан загалмай нийгэмлэгийн удирдах албан тушаалтан болон мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ
Үйл явдал
/
2023-01-06
Эрүүл мэндийн яамны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн холбогдох удирдлага болон эмч, мэргэжилтнүүдийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, уулзалт зохион байгуулав.


Тус уулзалтаар Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах гэрээний хүрээнд 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон 2023 онд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг ярилцан санал солилцлоо.

Монголын Улаан загалмай нийгэмлэг нь Эрүүл мэндийн яамтай хүн амын нийгмийн эрүүл мэндийг дэмжиж, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, үндэсний хэмжээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулах, анхны тусламжийн сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Цаашид Монголын Улаан загалмай нийгэмлэгийг хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажилд хамтран оролцохыг уриаллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.37.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.