Иргэд та бүхэн Цэргийн бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу
Үйл явдал
/
2023-01-06

Иргэд бүртгэлд хамрагдахдаа хооронд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Иргэний бүрдүүлэх бичиг баримт:
• Иргэний үнэмлэх
• Цэргийн үүрэгтний үнэмлэх
• Ажлын газрын үнэмлэх
• Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 цээж зураг 2 ш
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
• Дээд офицер /Генерал/ - 65 нас
• Ахлах офицер - 60 нас
• Дунд офицер, ахлагч - 55 нас
• Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ - 50 нас
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.