MONGWBL төслийн 2-р ээлж амжилттай эхэллээ
Үйл явдал
/
2023-01-06

Боловсролыг дэмжигч Голомт банк Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэн, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой /MONGWBL/ төсөлтэй 2020 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд Голомт банк нь СЭЗИС, “Отгонтэнгэр” их сургуультай хамтран төслийн хамгийн анхны ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг өнгөрөгч онд хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн 2-р ээлжийг 2023.01.04-өөс зохион байгуулж эхэлж байна. Энэ удаа СЭЗИС-ийн 12 оюутан залуус Голомт банктай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлж байна.

Төсөлд оролцогч оюутнууд банканд үндсэн ажилтны адил цалинтай ажиллаж, ур чадвар, мэдлэг туршлагаа хөгжүүлж, мэргэшсэн банкируудаас суралцах боломжтой болж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.221.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.