ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАДАГ хотын даргыг ОГЦРУУЛЪЯ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-01-07

Улаанбаатарчууд ҮНЭХЭЭР өөдийн нар үзэхгүй байсаар 2024 оны сонгуультай золгох нь. Учир нь хотын дарга, улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазарын гаргаж буй бодлого шийдвэр ГАЗАР АВАХГҮЙ байна. Хотын эрх баригчид 2020 оны орон нутгийн сонгуульд “УТААГ ЯЛАВ, ТҮГЖЭЭГ ТАЙЛНА” гэсэн уриатайгаар орсон. Одоо харин байдал эсрэгээрээ болов.

Утаа улам нмэгдэж Сонгинохайрхан дүүргийн БАЯНХОШУУНЫ ИРГЭД  гэрээсээ гараад нэгнийгээ ч олж харахгүй шахаж утаан дунд амьдарж, мөстөж хальтиргаасан замд хэд хэдээрээ осолдож машин тэрэг эвдэрч, иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Ийм нөхцөл байдлыг хотын удирдлагын багийнхан 98 ХУВИЙН АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА гэсэн судалгаа гаргуулсан нь иргэдээ доромжилсон үйл явдал юм.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын иргэд рүү чиглэсэн бодлого шийдвэр ХУУЛЬ ЗӨРЧСӨН гэдгийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх нотолсон нь бий. Бөх дарга маань 2022 онд 92 захирамж, албан бичиг гаргасны 62 хувь нь буюу 52 нь хууль зөрчсөн гэсэн байв. Энэ бол түүний ОГЦРОХ ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ МӨН. Нийслэлийн иргэд ч түүнийг ОГЦРУУЛЪЯ гэдэгт 100 хувь санал нэгдээд байна.

Замын түгжрэлийг 100 хувь бууруулна гэж БАРДАМ АМ гарсан нөхөр дарга өнөөдөр ТЭГ ЗОГСОЛТ ХИЙНЭ гээд амаа бариад ШАЛДАН ГУЯА АЛГАДААД зогсож байгаа. Тэр нэг өглөө гэнэт сэрээд УТАА ИХ БАЙГААГ гайхаж АЙМАР ИХЭССЭН БАЙНА гээд сүржин мэдэгдэл хийж билээ.

Яг үнэндээ Д.СУМЪЯАБАЗАР хот удирдаж чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болов. Түүний ганц хийсэн ажил нь Сонгинохайрхан дүүргийн хамаг мэргэжилтнүүдийг нийслэл рүү татаж өөрийгөө вакумжуулсан явдал юм. Хамгийн сүүлийн жишээ нь өөрийн гарын хүнээ Захирагчийн ажлын алба гэх ИХ МӨНГӨТЭЙ газарт даргаар томилов.  Хотын иргэдийн стресс, уур бухимдал, залуучуудын жагсаал, тэмцэл дундаас тэрбээр өөрийгөө хамгаалах, хэвлэлээр бичүүлэхийн тулд 2,8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВЛӨСӨН байдаг. Гэвч муу нэрийг хусав ч арилахгүй гэгчээр НҮҮРСНИЙ ХУЛГАЙД нэр холбогдов, төрийн ордны их танхимаас ЦОЛЛУУЛАВ.

Гаргасан шийдвэр нь ХУУЛЬ ЗӨРЧИЖ, гарын хүмүүс нь НИЙСЛЭЛЭЭР ДҮҮРЧ, тэрбумаар рекламдуулдаг Д.СУМЪЯАБЗАР хотын иргэдэд таалагдахгүй байгаа тул ОГЦРУУЛАХ АКЦ ӨРНҮҮЛЭХ НЬ үр дүнтэй байж мэдэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.