Манай улсад дараах 34 улсын иргэд визгүй зорчино
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-07

Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор гадаадын 34 улсын иргэнийг 2023-2025 оныг дуустал визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэр гаргасан. Дээрх 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд тодорхой ач холбогдолтой гэж Засгийн газар үзээд байна.

1.Бүгд Найрамдах Австри Улс

2.Бельгийн Хаант Улс

3.Унгар Улс

4.Бүгд Найрамдах Грек Улс

5.Данийн Хаант Улс

6.Испанийн Хаант Улс

7.Бүгд Найрамдах Итали Улс

8.Бүгд Найрамдах Латви Улс

9.Бүгд Найрамдах Литва Улс

10.Лихтенштайны Хаант Улс

11.Люксембургийн Их Гүнт Улс

12.Бүгд Найрамдах Мальт Улс

13.Нидерландын Хаант Улс

14.Бүгд Найрамдах Польш Улс

15.Бүгд Найрамдах Португал Улс

16.Бүгд Найрамдах Словак Улс

17.Бүгд Найрамдах Словени Улс

18.Бүгд Найрамдах Финланд Улс

19.Бүгд Найрамдах Франц Улс

20.Бүгд Найрамдах Хорват Улс

21.Бүгд Найрамдах Чех Улс

22.Шведийн Хаант Улс

23.Бүгд Найрамдах Эстони Улс

24.Норвегийн Хаант Улс

25.Бүгд Найрамдах Исланд Улс

26.Швейцарын Холбооны Улс

27.Бүгд Найрамдах Болгар Улс

28.Бүгд Найрамдах Ирланд Улс

29.Бүгд Найрамдах Кипр Улс

30.Румын Улс

31.Монакогийн Хаант Улс

32.Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс

33.Австралийн Холбооны Улс

34.Шинэ Зеланд Улс.

Манай улсад визгүй зорчдог улсын тоо гучин дөрвөөр нэмэгдэж, жаран нэг болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.19.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.