Шатар Сонирхогчдын Улсын Аварга Шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт маргааш эхэлнэ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-07

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт маргааш буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн ордонд эхэлнэ. Энэ удаагийн Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн нь 2022 оны 11 дүгээр сарын 26-наас эхэлсэн бөгөөд нийт 5270 гаруй шатар сонирхогч бүртгүүлснээс шигшээ тоглолтод 138 шатарчин оюун ухаанаараа өрсөлдөхөөр шигшигдээд байна. Хоёр өдрийн турш зохион байгуулагдах Шигшээ тоглолтонд оролцох шатарчид Швейцар системээр 8 өрөг тоглох ба эхний гурван байранд шалгарсан эрэгтэй, эмэгтэй тоглогч тус бүр спортын дэд мастер цолын болзлыг хангана.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.126.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.