Эрээн-Замын-Үүдийн хил нээгдэж иргэд чөлөөтэй нэвтрэхээр боллоо
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-01-07

Коронавируст халдварын улмаас хаагдаад байсан Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гурван жилийн дараа буюу 2023 оны нэгдүгээр сарийн 8-ны 08:00 цагт нээхээр болсон байна. Эрээн хотоос эхний ээлжинд Монгол иргэдийг хүлээн авах зорилгоор 22 зочид буудлыг бэлдээд байгаа юм. Харин манай улсаас тусгай зорчигч тээврийн автобусаар тус хот руу нэвтрэх юм.

ГХЯ-наас мэдээлснээр:

-БНХАУ-ын гаалийн аппликэйшныг цаасан хэлбэрээр аль эсвэл ухаалаг гар утсаараа Хятад болон Англи хэл дээр бөглөн, урьдчилан мэдүүлнэ.

-Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд явах өдрөөс 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгч сөрөг хариутай байна.

-БНХАУ-д зорчоод ирж буй иргэд, мөн Монгол улсад ирж буй БНХАУ-ын иргэд эрүүл мэндийн асуумж бөглөн нэвтэрнэ.

-Ирэх ням гаргаас 8-аас доош хүний суудалтай, 20 машиныг өдөрт хилээр нэвтрүүлнэ. Мөн тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг тус улсын гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ.

- Эрээн хот руу өдөрт нэвтрэх ачаа тээврийн 100 машины бүртгэлийг Замын-Үүд дэх АТҮТ хариуцна. Монгол жолооч нар хил гараад тусгаарлагдахгүй өөрсдөө ачаа бараагаа ачна.

- Ачаа барааг машины заагдсан даацаас хэтрүүлэхгүй байна.

-БНХАУ аялал жуулчлал болон эмчилгээний зорилгоор зорчих иргэдийг нэвтрүүлэхгүй.

-Хуучин загварын "УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.